Saturday, March 19, 2011

Twitters! Come to the UBTwestival!!!

Улаанбаатарын жиргээчид 2011 оны 3-р сарын 24 нд Занаду арт галерейд дэлхийн булан бүрт жиргээчдын зохион байгуулж буй Твестивал-ын УБ хувилбарыг анх удаагаа зохион байгуулах гэж байна.

УБТвестивалын үеэр Улаанбаатар дахь жиргээчид маань нүүр тулж уулзаад зогсохгүй сайн үйлсийн төлөө хандив цуглуулах бөгөөд цугласан бүх мөнгө харааны бэрхшээлтэй хүүхдүүлийн 116-р сургуульд тэдэнд хэрэгтэй байгаа төхөөрөмжүүдийг худалдан авахад зориулах болно.

Улаанбаатарт байгаа жиргээчидээ, сайн үйлсийн төлөө бүгдээрээ хамтдаа нүүр тулан жиргэцгээе. Дэлгэрэнгүй мэдээллийн доорхи хаягаас аваарай.