Thursday, April 14, 2011

Сургуулийн номын сан дахь 30 минут

Өчигдөр би номын санд нилээд хугацаа өнгөрөөсөн юм. Тэргэл ирээгүй байсан болохоор ганцаараа юм уншиж суухаас яахав. Гэхдээ хичээл биш ээ, би тийм идэвхитэй биш. Лол. Бие даах төвийн бараг хамгийн арын ширээн дээр сууж байлаа. Урагшаагаа харахад бараг бүх ширээ ядаж нэг хүнтэй байх бөгөөд хүмүүс бүгд урд урдаа зөөврийн лаптоп дэлгээд тавьчихсан байлаа. Юм бичих нь бичиж, үзэх нь үзэж, тоглох нь тоглож байлаа. Номын санд гадуур хувцастайгаа орж ирсэн гээд манай номын санч ээлжит лекцээ уншина. /Дөнгөж сая ч хажуугаар тэрийгээ хэлээд л өнгөрлөө./ Анзаараа байх нь ээ номын сангийн ихэнх хэсгийг хослол өмссөн төгсөх ангийнхан эзэлж байлаа. Сандарсан эсвэл онгироо царайнуудыг нь харвал диплом бичсэн оюутнууд нь өөрийнхөө ажлыг хамгаалцгааж байгаа нь бололтой. Төгсөх курсын гэж өөртөө эрдсэн хэдэн хүмүүс ч бас дунд нь байх юм аа. Хэдий ахмад нь байж болох ч нэрээ, мэргэжилээ бодоод номын санд бусдадаа саад болон чанга чангаар ярих, хэн нэгнийг дуудах, хараал урсгах, хэн нэгэнтэй хэрүүл өдөж суухыг нь харах миний хувьд үнэхээр дургүй хүргэм үзэгдэл болж байлаа. Би яг тэр "томчуудыг" хажууд нь байгаа хүмүүс ч барьж тогтоохгүй юм. Яг л надтай адилхан түүний найзууд биш хүмүүс л түүнийг хүрээлж байгаа бололтой.

"Төгсөх ангийнхан бүхнийг мэддэг юм шиг л төгсдөг, гэсэн ч ёстой дурак л байдаг юм." гэж яг өчигдөр манай өвөө надад хэлж байлаа. Саналаа хэлээрэй.