Saturday, April 9, 2011

Хоёрдугаар бүлгийн том хүн, таньд л зориулав ...

Томчууд, тэд өөрдсийгөө бусдаас ялган "томчууд" гэдэг учираас би энэ үгээр нь хэлмээр санагдлаа, хоёр янз байдаг. Нэг нь багачуудыг, томчуудын хувьд бусад нь багачууд л байх биз, өргөн дэмжиж, хэрэгтэйг нь зааж, хэрэггүйг нь орхиж, өөрийг нь өөрөөр нь хөгжүүлж, тийм байснаараа тухайн багачуудын амьдралд эерэг нөлөөлөл тусгасанаараа санаанд нь бүр тогтож, хэрэг болоход нь шууд эргэдэг хүмүүсийнх нь нэг болдог. Би энийг дотроо ийм хүн болох нь томчуудын хувьд бахархалтай хэрэг байх байх гэж бодож байна. Хоёр дугаар хэсгийн томчууд нь багачуудыг ашиглан улам л том болохыг зорьдог хүмүүс. Багачуудыг багаар үнэлэн, багаар харьцан, зүгээр л өөрийнхөө нөлөөлөлийг тогтоох гэдэг тэр л хүмүүсийн тухай би ярьж байна.

Миний ойлгосоноор өөрөө өөрийгөө сайн, амжилттай байгаа гэж итгүүлэх нь үнэхээр ч тухайн хүний амьдралд нөлөөлөх боломжтой. Харин хэтэрхий их итгэвэл эргэн тойрныхон чинь таныг зүгээр л байгаагаар чинь хараад л, тэдэн рүү харахад зүгээр л өөдөөс чинь хоосон толгой дохидог, яг үнэндээ таныг харин ч үнэлдэггүй хүн болон хувирах болно. Хамгийн аймшигтай нь та өөрийгөө тийм хүн болсоныг мэдэхгүй. Хэт их түүндээ итгэснээс бүр сүүлдээ багачуудаас ирсэн жижиг шүүмжлэлийг ч зөв хүлээн авч эсвэл зүгээр л өнгөрөөчихгүй заавал өөрийнхөө илүү гэдгийг үнэн ч бай худал ч бай батлах гэж л үзэж, бусад томчуудаас ч өөрийгөө илүү гэдэгт итгэж, түүндээ хөөрхий багачуудыг итгүүлэх тархи угаалтыг "зохион байгуулах" болно.

Яваандаа багачууд үргэлж багачууд байхаа больж ядаж нэгдүгээр бүлгийн томчууд болж эхлэх үедээ хоёрдугаар бүлгийн томчуудын үнэн чанарыг ухаарч эхлэх бөгөөд тэднээс дөлж эхэлнэ. Гэсэн ч хоёрдугаар бүлгийн томчууд тэднийг багачууд багачууддаа "шал тэнэг" багачууд мэтээр хандсан хэвээр байх бөгөөд өөрийн болж бүтэхгүй байгаа бүхнийг өөр өгүүлбэрт оруулан шингээж хэн нэгэнд, ихэвчлэн түүнийхээр багачуудад, цахилгаан болгон цахиулах болно. Учрыг нь мэдэж байгаа багачууд харин үүнийг нь харах бөгөөд хоёрдугаар бүлгийн томчуудаас улам л зайгаа барих бөгөөд яваандаа зугатаж, тэгээд үзэн ядаж эхлэх болно.

Томчууд минь дээ, багачуудыг өөрөөсөө ингэж түлхэх нь та нарыг аз жаргалтай болгохгүй л байх даа. Харин нэгдүгээр бүлгийн томчууд минь ээ, БАЯРЛАЛАА, үргэлж ийм байгаарай. Бид ч бас та нар шиг болохыг хичээх болно.

Ану, Нэгдүгээр бүлгийн том болох гэж үзэж яваа багачуудын нэг