Tuesday, April 12, 2011

Шинэ хаягтай болов

Би Nayra Cafe -д ийм л байдаг.
Нийтлэлүүдийг маань уншдаг хүмүүс магадгүй аль хэдийн анзаарсан байж магадгүй. Гэхдээ түүндээ итгэлтэй биш байж магадгүй. Тэгэхээр мэдээг хэлье, яг энэ постын гарчигт зааснаар миний блог шинэ домайнтай болсон.

Би өмнө нь blogspot-оос өөр блог хангагчид руу нүүх оролдологуудыг (хэрэв санаж байвал wordpress, livejournal маань одоо ч надад байгаа) хийж байсан. Эцэст нь надад бүх загварыг нь блогт зориулаад гаргаад өгчихсөн blogspot бол миний байх ёстой газар юм байна гэж бараг бодов.

Нэг асуудал байсан, тэр нь хаяг маань ямар урт билээ дээ: AnuHarchu.blogspot.com Хэлэх гэсээр байтал өөрөө ядарчих юм. Тэгэхээр өчигдөр шөнөөс эхлээд миний домайн www.GirlwithaMug.com болж өөрчлөгдсөн болно. Кофены аягатай (Mug) хүн бүр санал нийлэх байхаа. Дээрээс нь энэ домайныг ганцхан би ашиглахгүй байх боломжтой. (Sub-domain) Та нарын зарим нь мэдэх хүмүүс ч энд ирж бичиж болох юм. Хэн мэдлээ.

Миний хуучин хаягыг дагадаг хүмүүс намайг зүгээр алга болчихно гэж санаа зовох хэрэггүй. Блогспотын хаягыг оруулахад шууд энэ хуудас руу шилжиж байх болно. Тэгэхээр төөрөлдөөд байхгүй байх.

Та нарт энэ хаяг таалагдана гэж найдаж байна. Дор байгаа FormSpring Button-ыг ашиглан, мөн хүсвэл энд сэтгэгдэлээр энэ тухай юу бодож байгаагаа илэрхийлээрэй.
Ану (Anu@girlwithamug.com)

P.S. Нээрээ, би www.GoDaddy.com -оос домайнаа худалдаж авсан юм байна.