Wednesday, April 13, 2011

Ганцаараа юу?

Надад өдөр нэг бодол орж ирсэн юм. Бид нар ихэвчлэн эргэн тойрондоо хүмүүсээр хүрээлэгдсэн байдаг. Гэр бүлийнхэн, цөөн тооны сайн найзууд, олон тооны найзууд, бүр олон тооны зүгээр л танилууд гэх мэт. Гэтэл заримдаа хүмүүс энэ бүгдээс залхаж гэнэт гацаараа л байхыг хүсдэг. Ямар ч байсан би лав тэгдэг. Гав гацаараа байхад ямар гоё байдаг гээч. Гэр дотуураа ганцаараа нүцгэн алхах гэх мэтчилэн өөр хүнтэй байхдаа хийж болохгүй зүйлс олон байдаг. Гэхдээ энэ нь удалгүй утгагүй болж эхэлнэ. Ганцаараа гэдэг нь интернетийн цаанаас ч хэн нэгэнтэй хамт байхгүй гэсэн үг. Бодоод үзэхнээ хэн ч хүмүүстэй байхаас илүүтэйгээр ганцаараа байхаас хурдан уйддаг байх. Магадгүй уйдах гэдэг нь ч тохиромжгүй үг байх. Залхдаг гэвэл бүр ч сонин сонсогдох байх. Гэхдээ миний хувьд болж л байх шиг.

Хажууд чинь хүмүүс байхад чи өөрөө мэдэрдэггүй ч яг л тог тасарсан юм шиг тэднийг алга болоход л чи өөрийгөө тэдгээр хүмүүсээс ямар их хамааралтай байснаа мэдэрнэ. Хүнийг хэдийгээр individual гэдэг ч бодит байдал үүний эсрэг байна.