Wednesday, April 20, 2011

Donnie Darko (2001)

donnie_darko_ver3Найруулагч: Richard Kelly

Гол дүрүүдэд:

  • Jake Gyllenhaal
  • Jena Malone
  • Drew Barrymore
  • James Duval
  • Beth Grant
  • Maggie Gyllenhaal
  • Mary McDonnell
  • Holmes Osborne
  • Katharine Ross
  • Patrick Swayze
  • Noah Wyle

Donnie (Jake Gyllenhaal) бага байхын л бусдаас өөр, гаж хүүхэд байсан. Гэрийнхэн нь түүнийг сэтгэл мэдрэлийн эмчтэй тогтмол уулзуулдаг. Гэр бүл нь харин бусадтай л адилхан. Гэр дотроо дараагийн сонгуульд хэний төлөө санал өгөх эсэх дээрээ хоолны ширээний ард маргалдаж, өдөр ажил дээр нь болсон үйл явдлуудаа бие биендээ ярьж сууна.

Donnie ангид шинээр Kitty Farmer (Beth Grant) шилжиж ирэх бөгөөд түүний эхний хичээл нь Англи хэл/Уран зохиол болж таарна. Тухайн хичээлийн багш Karen Pomeroy (Drew Barrymore) маш “гаж” сэтгэлгээтэй хүн байсан бөгөөд Kitty-г өөрт нь хамгийн “хөөрхөн” харагдсан хөвгүүнийхээ хажууд суух саналыг тавьдаг. Энэ үйлдэл нь ч 1988 онд стандарт нийгэмд таарахгүй зөвшөөрөл шиг санагдах байх. Ингээд л Donnie, Kitty хоёр хамтдаа “явж” эхэлнэ. Явах гэдэг үгийг ч кино үзэж байхдаа ойлгож харж болно.

frankKitty танилцсанаас хойш Donnie –ын хий юм харах нь ихсэх бөгөөд түүний сэтгэл зүйн эмч ч түүний эмийн тунг нэмэх хэрэгтэй гэж үзнэ. Гэхдээ хир ноцтой болсоныг нь Donnie –ыг ховсдон эмчилж байгаа сэтгэл зүйчээс нь өөр хүн мэдэхгүй байлаа.

Donnie –ын “хиймэл найз” Frank (James Duval) хаанаас ч юм гэнэт, цочмоор аймшигтай туулайн багаа өмсөн гарч ирэх бөгөөд Donnie түүнийг өөрт нь юу болоод байгааг ойлгоход илүү туслана гэж найдаж байлаа. Эргэн тойрныхоо утга учиргүй юм шиг байдлыг ойлгох гэж оролдож эхлэх үед нь түүнийг хачирхалтай “ирээдүйн” бодлууд эзэмдэх бөгөөд яг цаг нь болоход Donnie –гын хийх сонголт бүх зүйлсийн учир утгыг тайлна.

Миний хувьд би энэ киног үзэх гэж их хойшлуулсан бөгөөд “арай хийн” үзлээ. Нэгэнт киногоо эхлүүлсэн бол таслана гэж байхгүй юм байна. “Гаж” фантазид дуртай над шиг хүмүүст таалагдана гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр 2001 онд хийгдсэн ч үйл явдал 1988 онд болж байгаа эсэхийг тааруулах ажлаа костьюм хариуцсан хүмүүс сайн хийсэн гэж би бодлоо. Жүжигчид ёстой л “гаж” байдлаар өөрсдийнхөө дүрд дурламаар орсон бөгөөд би Jake Gyllenhaal –ыг ёстой л галзуугаар нь харлаа. Энэ нь таалагдсан шүү. Нэг талаараа тэр бидэндтэй л адилхан хүн ч нөгөө талаараа илүү онцгой хүн байлаа.

Миний саналыг кино сонголтондоо харгалзаж үзнэ гэдэгт найдаж байна.

Ану Харчу

IMDB