Thursday, April 21, 2011

Glass Trilogy

Picnik collageЗохиогч: Maria V. Snyder
Номнууд:
  1. Storm Glass
  2. Sea Glass
  3. Spy Glass
Шинэ цуврал Maria V. Snyder –ын Study цувралаас 5 жилийн дараах үйл явдалаар эхэлдэг. Magic Study билүү Fire Study дээр анх гарсан Opal Cowan одоо Sitia –ын нийслэл Citadel дахь шидтэнүүдийн сургууль Keep –ын төгсөх ангийн оюутан болсон байлаа. Таван жилийн өмнө түүний ид шид харамсалтай байдлаар олдсон хэдий ч шилэнд ид шид оруулах авъяас нь Sitia –ын ажлыг ихээр хөнгөвчилсөн бөгөөд онцлох зүйл нь түүний зохиосон шилэн холбоо баригч нар /glass messengers/ байлаа.
Мастер шидтэнүүд түүнийг тусгай даалгаваруудад явуулж эхэлсэнээр хэдхэн улиралын дотор түүний ид шид олныг ч хийж, олныг ч устгадаг. Гэхдээ энэ хооронд Opal –ын сэтгэл сул тавьсан бүжин шиг л дэгдэх болно. Анхны зохиолтойгоо харьцуулахад арай дээгүүр насныханд зориулсан нь мэдэгдэж байсан бөгөөд энэ нь зарим талаараа цувралыг логикгүй болгож байсан. Хамгийн төгсгөлд “дугайланд” хамаарах хүмүүсийг дурьдах хэсэг нь гоё байсан ч тэр чигээрээ нэг л уран зөгнөл дотроо ч итгэх аргагүй цуврал болчих шиг болсон.