Monday, April 25, 2011

My mom, my sister and me (Миний ээж, миний дүү бас би)

snapshot (2)

When I was younger people used to say that I resemble my father rather than my mother. But it seems like eventually girls start to resemble their mothers. Now even my grandparents can’t distinguish our voice and slight appearance, not only on phone but also when I visit them. They always think it is my mom.

People say my sister resembles my mom more than me since her birth. Now they say she looks like “little Anu”. Even I think she’s going along the same path as I did, maybe better.

I know, you can find some yourselves at some time when you’re watching the same thing, huddled up together, laughing at a same thing. The picture above is a product of one such occasion.

I don’t want to say more than this about my family on this blog, so this is as far as I write. The last thing I would like to say is that I am really happy that I’ve got MY mom as a mom and MY sister as a sister. Even though there might be some complications, we are the perfect family the way I see it.

Anu (anu@girlwithamug.com)

Орчуулга:

Намайг жоохон байхад хүмүүс намайг ээжтэйгээ гэхээсээ илүүтэйгээр аавтайгаа адилхан гэдэг байсан. Гэсэн ч яваандаа охид ээжтэйгээ л адилхан болдог бололтой. Одоо утсаар ярихад эсвэл намайг өвөө эмээ хоёрындоо зочлоход маань ээж бид хоёрыг дуугаар нь ч тэр хальт харахад төрхөөр нь ч бид хоёрыг ялгадаггүй. Тэд нар үргэлж л намайг ээжийг байна л гэж боддог.

Төрсөн цагаас нь эхлээд хүмүүс манай дүүг ээжтэй надаас илүү адилхан гэдэг байсан. Харин одоо тэд нар манай дүүг “бяцхан Ану” гэдэг. Надад өөрт ч манай дүү яг л миний замналаар яваад байгаа юм шиг санагддаг, надаас ч илүү сайнаар нь байж мэдэх юм.

Заримдаа нэг тийм үе байдаг даа, хамтаа нийлж суугаад л, нэг юм үзээд л, түүнийгээ харж инээлдээд л. Дээрх зураг яг тэгж суухдаа дарсан зураг болно.

Би гэр бүлийнхээ талаар энэ блог дээр их зүйл бичмээргүй байна. Тиймээс би энэ хүрээд зогсъё. Эцэст нь нэмж хэлэхийг хүссэн юм гэвэл би МИНИЙ ээж ээж минь байж, МИНИЙ дүү дүү минь байгаад үнэхээр баярладаг. Хэдийгээр хүндрэлтэй асуудлууд тулгардаг ч миний харж байгаагаар би нар жинхэнэ төгс гэр бүл.

Ану (anu@girlwithamug.com)