Saturday, April 9, 2011

My Perfect Man List

Индра Ганзоригийн блогийг уншаад хөөрхөн санагдаад, энэ постыг бичих санаа төрөв. Индрагийн постыг эндээс уншаарай.

За тэгэхээр миний төгс эр хүн ийм байх ёстой. Харин би энэ листэнд яг цав таардаг хүнтэй тохирохгүй байх гэж бодож байгаа.
  1. Хөөрхөн /царайлаг гэсэн үг биш, хөөрхөн/
  2. Шаардангуй биш /заримдаа тийм байж болох юм байна/
  3. Ойлгохгүй байсан ч хүнийг сонсохдоо сайн /яагаад гэвэл би маш их ярьдаг/
  4. Өөрийгөө nerd гэж санал нийлж чадах
    1. Өөрөөр хэлбэл надад nerd таалагддаг гэсэн үг юм шиг байна
    2. Өөрийгөө nerd гэхдээ сэтгэл хангалуун байх
    3. Яваандаа John Green-ы номыг унших
  5. Наандаж 2 гадаад хэлтэй байх.
    • Нэг нь заавал Англи хэл
  6. Надтай ивээл байх /нээх чухал ч биш л дээ/
    1. Охин/Үхэр/Матарын орд байх
    2. Надтай ивээл жил нь Бар, Нохой юм байна.
  7. Эмэгтэй хүнийг эмэгтэй хүн талаас нь хүндэлж, хайрлаж чаддаг байх.
  8. Бага зэргийн компьютерийн донотой байх
    1. Хэтэрч болохгүй
    2. Миний лаптопыг засчихдаг бол сайн
    3. Гэрт ирээд десктоп засчидаг бол бүр сайн
  9. Ямар ч байсан надаас өндөр байх /ЛОЛ/
  10. Хөгжимд дуртай байх
    • Хөгжим тоглодог бол (+)
  11. Кинонд дуртай байх
    • Киноны дундаас солих гээд хичээгээд байдаггүй гэсэн үг
  12. Номонд дуртай байх
    • Би ч том мөрөөдөж байна даа
  13. Эзэмших/Эзэрхэх дуртай "биш" байх.
    • Ийм хүмүүсээс би лав зугатдаг.
  14. Нийлж тэнэг юм хийхээс татгалздаггүй байх.
    • Гэхдээ би татгалзаж магадгүй
  15. Өндөрөөс айдаггүй байх.
    • Би айдаг, нөгөөх нь айдаггүй байх хэрэгтэй байх.
  16. Хоол хийж чаддаг байх.
    • Өөрийгөө тэжээчихдэг байх хэрэгтэй
  17. Ямар нэгэн том, жижиг шийдвэр гаргахдаа намайг бодолцдог байх.
    • Тийм чухал биш бол бодолцохгүй байсан ч болно л доо.
    • Нэг юм төлөвлөхөд алга болчидоггүй л байх хэрэгтэй гэж.
  18. Тамхи татдаггүй. Архи, дарс хэтрүүлдэггүй. /Шууд Индрагийнхаас хуулав/
За, энэ лист засагдаж магадгүй. Би зүгээр л санаанд орж ирсэнээр нь л биччихлээ. Уншиж жоохон инээлдээрэй. Гэхдээ бодит байдал дээр эмэгтэй хүн листэн дээрхээ яг таг биелүүлсэн хүнээс уйдах чиг хандлага гардаг гэсэн. Bad Boys always get the good girls.