Tuesday, April 12, 2011

Thought from a cafe

Энэ зургийг "Korean artist poster" гэж Google-ээс олсон.
Би түрүүн ангийнхаа хоёр охинтой 10 Сансарт суусан юм. Өнөөдөр өглөө гарахдаа нэг аяга сүү уугаад л гарсанаас хичээлдээ дарагдаад юм идэж чадаагүй. Тэгэхээр нь хороололд байдаг нэг дуртай кафедаа оръё гэж бодсон юм. Яг WENDY-ын хажууханд байдаг юм. /Би яг одоо тэдний интернетийг хэрэглэж байна/ Анзаарсан чинь замд нь сүүлийн үед их олон харагдах болсон K-Mart-уудын нэг K-Fancy байгааг анзаарав. Дотор нь дэвтэр зардгыг санаад /миний Франц хэлний дэвтэр дуусчихсан/ орж нэг дэвтэр авах гээд зогсож байваа. Гэтэл миний урд 14,15 болов уу хэсэг бүлэг охид байв. Нэг бүлэг биш хоёр. Аваад гарч байгаа юмнууд нь дандаа солонгос дуучид болов уу жүжигчидийн томоос том постерууд. Гарсаных нь дараа худалдагч нь надтай хальт яриа өрнүүлэхдээ: "Манай хамгийн их зарагддаг бараа. Аймар их баярлаж байхыг бодоход их л чухал хүн нь бололтой, хэхэхэ ..." гэж байлаа. Үргэлжлүүлээд охин, хөвгүүнггүй л дандаа хүний зурагнуудыг л орж ирж авдаг юм байх. Сонин ч бүтээгдэхүүнүүдэд мөнгөө зарах юм даа, хүмүүс минь. Солонгос урлагынханыг хараад араас нь гүйлддэг хятадуудыг бодвол бид нар чинь цөөхүүлээ шүү дээ. Цөөхөн хүн тэгж байж болох ч энэ чинь их л хувь нь болно байхдаа.
Formspring-ын button дээр дарж асуултанд хариулаарай.
Ану
Answer Questions

P.S. Би нээрээ нилээн удаан хайгаад олоогүй байсан хавтасаа тэнд байхыг харсан. Гэхдээ одоо надад хэрэггүй л дээ.