Sunday, April 17, 2011

Би Windows-ын програмуудыг хэрэглэдэг

Хүмүүс намайг Windows-ын default программуудыг хэрэглэнэ гэхээр ёстой л “Юугаар яриад байгаа хүүхэд вэ?” гэж байсан. Одоо би бараг л Internet Explorer 9.0 –ыг хэрэглэх маань л үлдээд байх шив дээ. Яг одоогоор миний идэвхитэй хэрэглэдэг програмууд:
  1. Microsoft OneNote 2010 –ыг би бүх лекц, семинараа тэмдэглэж авахад хэрэглэдэг. Заримдаа өдрийн тэмдэглэлийн ч үүрэг гүйцэтгэдэг.
  2. Microsoft Outlook 2010 –ыг мейл клиентээс нь гадна бас календарыг нь үнэхээр эрчимтэйгээр ашигладаг.
  3. Windows Live Messenger –ээр би Yahoo! Messenger –ыг орлуулсан. Бүх юм зохицож байг гэсэн үүднээс ч юм уу.
  4. Microsoft Powerpoint 2010 –оор бүх семинар болон үзүүлэнгүүд гарч байгаа шүү дээ.
  5. Windows Live Movie Maker –ээр миний муухан зүүлт зүүсэн ном, киноны шүүмж видео бас влогууд бэлэн болдог.
  6. Microsoft Word 2010 –тэгээд л бие даалтууд, төлбөртэй орчуулгууд бүгд энд хийгдэж байгаа.
  7. Windows Media Player –би дуу болон видеонуудаа тоглуулахдаа олон төрлийн (Win amp, GOM, Classic player etc.) тоглуулагчидыг ашилагдаггүй.
  8. Windows Media Center –жоохон WMP-ээс хальмаар санагдсан үедээ ийшээ ордог.
  9. Windows Live Writer –ыг яг одоо би энэ блогыг бичихдээ хэрэглэж байна.
Одоогоор дээрх програмуудыг хэрэглэхэд надад ямар нэгэн санаанд хүрээгүй юм гараагүй байгаа бөгөөд бүгд л хэрэгцээг минь хангаж чадсаар ирсэн. Ялангуяа блоггерууддаа хамгийн сүүлийн Windows Live Writer –ыг зөвлөмөөр байна. Нэгээс олон блогт бичдэг хүмүүс нэг хөтөчөө ашилан хооронд нь шилжихэд төвөгтэй байдаг. Гэтэл энэ үнэгүй програмыг ашиглан яг л Outlook дээр бүх и-мейлүүдээ төвлөрүүлж болдог шиг бүх блог, вебүүдээ төвлөрүүлэх боломжтой юм. Мөн түүнчлэн нийтлэлдээ оруулж байгаа зургуудаас ч бас шууд талбар дээр нь янзлан хэрхэн харагдах байдлыг нь ч бас шалгаад авч болох бөгөөд зургаа мөн эргүүлэх боломжтой юм. Windows хэрэглэдэг блоггеруудыгаа нэг туршаад үзээрэй гэж зөвлөмөөр байна.