Thursday, April 12, 2012

Гоо сайхны бүтээгдэхүүний нэршил яагаад орчуулагчын хуурамч нөхөд байгаад байна?

Cover Girl NatureLuxe Silk Foundation (http://www.covergirl.com/natureluxesilkfoundation)I can use them one by one or mixed together to get my shade:- 315 Bamboo- 335 Dune
Их дэлгүүр ч юм уу, The Face Shop ч юм уу энд байгаа гоо сайхны дэлгүүрт орохоор нэр томъёоны зөрчил гарах юм аа.

Foundation -ыг крем гэнэ. Cream (тос) -ыг лосион гэнэ. Eyeliner -ыг контур гэнэ. Contour -ыг хацар өнгөлөгч гэнэ. Blush (хацар өнгөлөгч) -ыг болохоор бас хацар өнгөлөгч гэнэ. BB cream -ыг зөвхөн крем орлогч гэнэ.

Шал дургүй хүрмээр юм.

P.S. Орчуулгын онолд "орчуулагчын хуурамч нөхөд" гэдэг нь харилцан орчуулж байгаа хоёр хэлэнд аль алинд нь байдаг мөртлөө өөр утга илэрхийлдэг үгсийг хэлдэг. Жишээ нь: Англи хэлний artist гэсэн үг нь орос хэлний артист гэдэг үгтэй утга дүйцэхгүй.