Tuesday, October 9, 2012

Хямралын тухай хагас дутуу

Өнөөдөр Тиловалотой хамт Bugis -т кофе ууж байхдаа сүүлийн ТОЙМ-оос уншсан Банжигийн блоггер Gump хамгийн сүүлийн нийтлэлийг хүргэж байна.

Gump уншиж байвал нийтлэлийг чинь зөвшөөрөлгүй нийтлэсэнд уучлаарай.
Би янз бүрийн юм ойлгохдоо их сайн. Гэхдээ зарим юман дээр алдах нь энүүхэнд шүү дээ. Сүүлийн үед ойлгохооргүй ганц нэг юм гарч ирээд, тэднүүсдээ тодруулга авхаар ирчээд суужаагаан энэ шүү дээ.Ойрын үед хямрал гэж ярихгүй бол үнэн моодноос гарч байнаа. Хямрал гээд хэлхэд хямраагүй гэж хэлэх хүн байхгүй дээ? Яаж хямарсанаа ч мэдкүү ч, хямарч үхэхнээ л гэх вий, бүгд. Юу ч ярьсан хямралын энэ үед гээд яриагаа эхлэхэд аягүү ажил хэрэгч яриа болжээнэ. 
Тухайлбал хямралын энэ үед тэлвийзийн сувгуудаа их хурдан сольж үзэж тогоо хэмнэх эрэгтэй, хямралын энэ үед усаа бага багаар балгаж цангаагаа хэмнэх хэрэгтэй, хямралын энэ үед удаанаар, тааваараа бие засаж хүчээ хэмнэх хэрэгтэй гэх мэтчилэн ярьж болжээнэ шүү, цаана чинь. Бүгд ингэж яриад байсан чинь хямраагүй хүмүүс хүртэл дагаад хямарч байна. Аргагүйшд, баруун хашааны тэтгэврийн өвгөн хямраад байхад би нээх хямрахгүй тэнэг царайлаад суувал залуу хүний хувьд ичгэвтэр, ажил хэрэгч бус харагдаж миний авгай хүүхэд авах төлөвлөгөө талаар нэг тарж унах буй заа. Дор хаяж залуу хүний хувьд нүүрэндээ жоохон ярвайсан царай шахаж, хувцасаа угаахгүй өмсөж, гараа гэдсэндээ байнга авч, үл мэдэг бөхийж, жоохон турж учиргүй хямарч байгаагаа хэн бүхний өмнө ил харуулж байх хэрэгтэй. Ингэснээр энэ хямралд учиргүй дайруулсан, дэлхийн эдийн засгаас шууд хамааралтай нэгэн болж харагдана гэсэн үг. 
Хямралын үед бас хэмнэх хэрэгтэй. Нохойгоо бага зодожж уураа хэмнэх хэрэгтэй, ноольд бага орж жорлонгоо хэмнэх хэрэгтэй, архиан бага ууж ходоодоо хэмнэх хэрэгтэй, аажуу уужуу ярьж яриагаа хэмнэх хэрэгтэй, шүү бацкаануудаа - гэж худаг дээр ус авжаахдаа ч юмуу хүүхдүүдэд буу халж этэр. Хэзээ ч юм хямрал гэнэт дуусдаг уурлаяаа уур байхгүй, бие засяаа нооль дүүрэн, хямрал гэж ярьяаа яриа дуусцан, пиав ууяаа ходоод гэмтцэн байвал яаана. Онигоо биш гэжүү. 
Өө тийн, хямрал бол боломж дагуулнаа. Бид хямарсанаар бага цалин авах боломжтой болно, хямарсанаар хэмнэх боломжтой болно, хямарсанаар дэлхий нийтийн эдийн засагтай уялдаатайгаа мэдрэх боломжтой болно. Асар и боломж мэдэрч байгаан шүү. Тэгээд манай нам засаг хямралаас гарах төлөвлөгөө боловсруулцан л байлгүй тэхээр бид нээх удаан хямарч хямрал гэдэг үгээр моодорхох боломжгүй болхым шиг байгоомоо. Азгүйен яасан! Таануус хямралын тухай юу гэж боджээнэ? Би ч энэ хямралаас болж хямарчаад сайл ойлгохгүй эндээс асуууя суужээн. 
- GUMP, Blog [Тойм сэтгүүл №41(140) Матар]