Sunday, December 28, 2014

Хайрыг буулгаж чадсан кинонууд

Хайр сайнтай ч муутай ч кино уран бүтээлчдэд хүний зүрх сэтгэлийг эзэмдэх өргөн их боломжийг олгож байдаг. Хайрын тухай олон романтик кино байдаг ч яг хайрыг тэр чигээр нь буулгаж чадах тийм хялбар биш. Ердөө хоёр цагийн хугацаанд хайрын олон тал, давхар давхар мэдрэмж, сэтгэл хөдлөлийг багтаан харуулна гэдэг бодвол амаргүй байдаг биз. Гэхдээ хааяа хааяахан яг зүрхэн тушаа газарт оносон, хосуудын харилцааг яг тусгаж чадсан кинонууд гарах нь бий. 

Blue Valentine

Маш гайхалтай, сэтгэл хөдөлгөм хайрын түүхүүд бүгд аз жаргалтай төгсгөлтэй байдаггүй. Blue Valentine кинонд хоёр үзэсгэлэнтэй/дур булаам хоёр хүн бие биендээ дурладаг ч харилцаа нь улам бүр гүнзгийрэхийн хэрээр бодит байдал, тэдний өнгөрсөн бүх зүйлс хайрыг нь нурааж орхидог. Хэдийгээр тэдний хайраа ариунаар нь авч үлдэхийг хичээхийг нь харах хэцүү байдаг ч заримдаа хичнээн хичээгээд ч болохгүй зүйлийг болгох гэж хичээхийг харах ямар бүр харамсалтай байх юм.

Before ... -ийн гурван кино

Найруулагч Ричард Линклатер (Richard Linklater)-ийн гурван киноны цувралыг энд нэрлэнэ гэдэг нэг талаасаа шударга бус байж болох юм. (хоёр цагийн дотор хайрыг харуулах ёстой шүү дээ) Гэхдээ Before Sunrise, Before Sunset болон Before Midnight кинонууд хоёр хүний хайр дурлалын өөр өөр шатыг өөр өөр үед харуулдаг. Ес есөн жилийн дотор их юм өөрчлөгдөнө байлгүй дээ. Этан Хоук (Ethan Hawke), Жулье Дельпи (Julie Delpy) хоёрын харилцааны үл анзаарагдам нюансууд нь хосуудын харилцааны нюасныг тэр чигээр нь харулж чадсан гэж би боддог. Before Sunrise кинонд галт тэргэнд танилцсан хоёр залуугийн бие биендээ татагдах дурлалыг харуулдаг бол Before Sunset кинонд 9 жилийн дараа гэхэд халуухан дурлал санагалзсан сэтгэлтэй хамт хайр болдгыг үзүүлсэн. Хэдийгээ би хараах Before Midnight-ийг үзээгүй байгаа ч одоо хайр дурлалын бодит байдлыг дүрсэлсэн гэдэгт эргэлзэхгүй байна.

Eternal Sunshine of the Spotless Mind

Хайр бүтэлгүйтэх ямар хэцүү байдгыг төсөөлөхөд ч төвөгтэй биз. Хайрлаад алдсанаас анхаасаа хайрлаагүй минь яав даа гэж харамсах мөч ч байдагг байх. Гэхдээ Eternal Sunshine of Spotless Mind-ийн Жоел Бариш заримдаа огт хайрлаагүй байснаас хайрлаад алдсан нь дээр гэдгийг ойлгодог. Өөрийнхөө дурсамжуудыг эргэн дурсахдаа Жоел тодохойлж боломгүй Клементайнтай өнгөрүүлсэн хөгжилтэй, дурсамжтай мөчүүдээ эргэн санадаг. Эцэст нь зүрх өвтгөсөн дурсамжуудаа тэр чигээр нь үлдэн хөөснөөс сайхан мөчүүд ч байсан гэдгийг марталгүйгээр авч үлдэхийг хичээх нь магадгүй өөрөө өөрийгөө авч үлдэх боломжийг нь олгох байх.